ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХАРИУЦСАН АЖИЛТНЫ МЭДЭЭЛЭЛ
Овог нэр: Осоржамаа Мягмарсүрэн

Албан тушаал: Зохион байгуулагч

Холбогдох утасны дугаар: 77196516
Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь: Ажлын өдөр 09:00-18:00

Ажиллах журам: 

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ БИЧСЭН ӨРГӨДӨЛ, САНАЛ, ГОМДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

  1. Иргэдээс байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомж болон дараах нийтлэг журмыг удирдлага болгоно.
    1. Өргөдөл, гомдлыг хүлээн авах, бүртгэх

-байгууллагын бичиг хэргийн ажилтан / өргөдөл, гомдол хариуцсан ажилтан/ өргөдөл, гомдлыг төвлөрсөн журмаар хүлээн авна.

-өргөдөл, гомдол нь байгууллагын статус, чиг үүрэг, удирдлага, албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах эсэхийг тогтооно.

-амаар гаргасан өргөдөл, гомдлыг тэмдэглэн авч, тусгай бүртгэлд бүртгэнэ.

-бичгээр ирүүлсэн өргдөл, гомдлыг бичиг хэрэгт төвлөрсөн журмаар хүлээн авч 10 дугаар хавсралтад заасны дагуу бүртгэнэ.

-өргөдөл, гомдлыг удирдлагад танилцуулан цохолт хийлгэж, шаардлагатай бол бүтгэл хяналтын карт нээн, шийдвэрлэх албан тушаалтанд ирсэн өдөрт багтаан шилжүүлнэ.

-гомдлыг түүнд нэр дурдагдсан буюу ажил үүргийн хамааралгүй албан тушаалтанд шилжүүлэхийг хориглоно.

-гарт нь гэж хаягласан өргөдөл, дугтуйг задлалгүй, гаднах хаягаар нь бүртгэж, нууц хариуцсан ажилтанд шууд өгнө.

1.2 Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах 

-тухайн иргэний өмнө хариу өгөгдсөн өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргасан тохиолдолд өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй буцаана.

-өргөдөл, гомдол нь буцаах тодорхой нэр хаяггүй бол тайлбар үйлдэн, бичиг хэрэгт хадгална.

 

 

1.3 Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх

-өргөдөл гомдлыг шийдвэрлэхээр хүлээн авсан ажилтан өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол ажлын 3-5 хоногийн дотор зохих хариуг өгнө.

-бусад өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногт багтаан шийдвэрлэнэ. Нэмэлт судалгаа, тодруулга шаардлагатай тохиолдолд уг хугацааг 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.

-харъяаллын биш өргөдөл, гомдлыг харъяалах газарт нь ажлын 5 хоногийн дотор шилжүүлж, өргөдөл гаргагчид энэ тухай хариу мэдэгдэнэ.

 

-хэрэв тухайн иргэний өргөдөл, гомдлыг эрх бүхий байгууллагууд хамтран шийдвэрлэх шаардлагатай бол өргөдлийг хүлээн авсан байгууллага өөрийн эрх хэмжээний асуудлыг хянан шийдвэрлэж, бусад асуудлыг холбогдох байгууллагад уламжилж, бүртгэлээр хяналт тавих бөгөөд эцсийн хариуг хуулинд заасан хугацаанд өргөдөл гаргагчид бичгээр гаргаж, явуулна.

-өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногт багтаан шийдвэрлэнэ.

 Нэмэлт судалгаа, тодруулга шаардлагатай тохиолдолд уг хугацааг 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.

-иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу үнэн зөв, шуурхай шийдвэрлэхийн тулд байгууллагын захиргаа нь өргөдөл гомдлын мөрөөр судлах, тодруулах, шалгалт хийх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авна.    

 -өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх /сургуульд суралцуулах, орон сууц олгуулах гэх мэт/-ээр гаргасан өргөдлийг бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд нь тогтмол хяналт тавина.

-гомдлыг удирдах албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.

-өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн хариуг амаар буюу харилцах утсаар, цахим сүлжээгээр, эсхүл албан бичгээр зэрэг аль тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ.

Өргөдлийн татгалзсан хариуг зөвхөн бичгээр гаргаж, зохих тайлбартайгаар хүргүүлнэ.

-өргөдлийн хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.

 

-өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэсэн ажилтан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын бүртгэлийн картыг зохих журмын дагуу бөглөн, Төрийн захиргааны удирдлагын газар, хэлтсийн даргад танилцуулан гарын үсэг зуруулж, бичиг хэргийн ажилтан/өргөдөл гомдол хариуцсан ажилтан/-д хүлээлгэн өгнө.

-бичиг хэргийн ажилтан /өргөдөл, гомдол хариуцсан ажилтан/ өргөдөл, гомдлыг хяналтаас хасч, оны эцэст архивын дүрмийн дагуу цэгцлэн, товъёог үйлдэж, байгууллагын архивт шилжүүлнэ.

-шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг явуулсан хариу болон хавсралт баримтын хамт нэг хэрэг болгон бүрдүүлж, бичиг хэрэгт төвлөрсөн журмаар хадгална. Хувийн чанартай өргөдөл, гомдлыг ажил төрлийн холбогдолтой санал, гомдлоос тусад нь ангилж, хэрэг бүрдүүлнэ.

1.4 Өргөдөл, гомдлын шийдвэрлтэнд хяналт тавих  

-иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга буюу бичиг хэргийн ажилтан /өргөдөл, гомдол хариуцсан ажилтан/ хяналт тавина.

-бичиг хэргийн ажилтан /өргөдөл, гомдол хариуцсан ажилтан нь байгууллагад ирсэн өргөдөл гомдол, хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдлын талаархи мэдээ тайланг зохих судалгааны үндсэн дээр гаргаж, удирдлагад танилцуулахдаа 4.3..13-т заасан хугацааг баримтална. Түүнчлэн өргөдөл, гомдлын агуулга, бүтцийн судалгааг гарган, сар бүрийн байгууллагын дотоод сүлжээ болон цахим хуудсанд байрлуулах ажлыг зохион байгуулна. Бичиг хэргийн ажилтан нь бүртгэл, мэдээллийн өгөгдлийн санг ашиглан, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт ямар шатандаа байгаа болон хэзээ, хэрхэн шийдвэрлэгдэх талаар иргэдэд шуурхай мэдээлэх үүрэгтэй.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт