ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 НАСТАНГУУД “ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЖ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн залуучууд нийгмийн өмнө үүрэг хүлээж, эх орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлан тангараглах ёслолын өнөөдөр Хан-Уул дүүрэг зохион байгууллаа.

Иргэний андгай өргөх ёслолын ажиллагаанд ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, ИТХ-ын Тэргүүлэгч Р.Дамдин, А.Одбаяр, Засаг даргын орлогч А.Амартүвшин, ИТХ-ын Төлөөлөгч О.Анхбаяр нар болон хамгийн гол зочид анхлан Иргэний үнэмлэхээ гардаж буй 16 настангууд, тэдний ар гэрийнхэн оролцсон юм.

Монголын Залуучуудын холбооны 2002 оноос санаачлан эхэлсэн уг арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор уламжлал болгон зохион байгуулагдсаар өдгөө 17 хавартай золгож байна.

Уг арга хэмжээ нь залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн #дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.

#Андгай өргөх ёслолд Хан-Уул дүүргийн 16 нас хүрсэн 100 гаруй шилдэг хүүхэд оролцож Монгол Улсын иргэний үнэмлэхээ дүүргийн Засаг дарга, НИТХ-ын Төлөөлөгч Ж.Алдаржавхлангийн дурсамжийг хамт гардан авлаа.

Иргэний андгай өргөсөн нийт залуучуудад “Эерэг сэтгэлгээ ба нийслэлийн иргэний 10 зөв дадал” лекцийг Эртэч Монгол хөтөлбөрийг санаачлагч, “Эерэг тэмүүлэл” ТББ-ийн тэргүүн Н.Энхбаатар танилцууллаа.

#МОНГОЛ_УЛСЫН_ИРГЭНИЙ_АНДГАЙ
Төрт ёс эртний их түүх соёлтой
Тусгаар тогтносон Монгол улсын иргэн-Би
Хүчирхэг төрийнхөө дор, хуулийг чандлан сахиж
Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн
Эх орон, тусгаар тогтнолоо, амилан хайрлаж
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн төлөө
Эрдэм боловсролтой хүнлэг, энэрэнгүй, журамт иргэн байхаа
Эх орон эрэлхэг дээдсийн удам, ард түмэндээ андгайлж байна.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт