ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД ХАМТДАА “ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН БАЯР”-ЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран дүүргийн хэмжээнд “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг угтаж 2019 онд шинээр мэндэлсэн хүүхдүүд, 16 нас хүрсэн иргэдэд иргэний үнэмлэх, шинээр гэр бүл болсон хосуудад гэрлэсний гэрчилгээг гардуулж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээний хүрээнд 16 дугаар хорооны гэр бүлүүдийн төлөөллүүд хамтдаа баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.

Өнөөдрийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгч Т.Рэгзэдмаа, ИТХ-ын Төлөөлөгч С.Сарангуа, 16-р хорооны Засаг дарга Ц.Алтангэрэл, Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга Д.Оюунтуяа нарын албаны хүмүүс оролцож, хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээний үеэр ахмад гэр бүлүүдийг төлөөлж 60 жил хамтдаа амьдарч байгаа МУ-ын гавьяат нисгэгч Д.Баатар түүний гэргий МУ-ын анхны нисгэгч Ч.Дашдорж нар залуу гэр бүлүүд болон иргэний үнэмлэхээ гардан авч байгаа залуучууддаа хандан эрүүл энх саруул сайхан, урт удаан наслаж, олон жил хамтдаа амьдран гэрэл гэгээтэй ирээдүйн төлөө няцашгүй зүтгэж хөдөлмөрлөхийг хүсэн ерөөлөө. Мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулсан ИТХ-ын дарга Б.Цэрэн, Төлөөлөгч Т.Рэгзэдмаа, Төлөөлөгч С.Сарангуа, 16-р хорооны Засаг дарга Ц.Алтангэрэл, Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон болон бусад албаны хүмүүст баярласан талархсанаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт