Иргэдийн анхааралд

Сар шинийн баярыг угтаж Нийслэлийн Засаг даргын Тамгын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны А/71 дугаар захирамжаар дүүрэг тус бүр 1-2 байршилд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулж ажиллахаар боллоо. Иймд Хан-Уул дүүргийн 2 хороонд байрлах Ажилчны алдар талбайд "Талх чихэр" ХК-ны "Монгол хүндэтгэл" хэвийн боов, мах махан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Соёлын ордонд "Монгол цагаан сар 2018", 4-р хороонд байрлах "Сансар" сүлжээ дэлгүүрийн авто зогсоолд "Ууц, цагаан идээ"-ний өргөтгөсөн худалдааг тус тус зохион байгуулах тул иргэд та хүрэлцэн очиж үйлчлүүлнэ үү.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт