МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдээс санал авах хэлэлцүүлэг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10:00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордонд болох тул иргэн та хуулийн төсөлтэй танилцаж саналаа бичгээр болон цахимаар өгөх боломжтой.

Иргэн та хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой санал хүсэлтээ 2019 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийг дуустал доорх байдлаар өгөх боломжтой.
- Цахим санал авах
tuulii2008@gmail.com
- Бичгээр санал авах
- Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 905 тоот

ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Э.Туул

Холбогдох утас:
Ажил: 70132496
Холбогдох мэргэжилтэн:
8801-5558

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт