“Ой хээрийн түймрийг унтраах дадлага сургууль”-ийг зохион байгууллаа

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Ой хээрийн түймрийг унтраах дадлага сургууль”-ийн үеэр Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангид ой хээрийн түймэр унтраах багаж зэвсэглэмжээр тоноглогдсон Suzuki Kerry маркын 1 ширхэг автомашиныг хүлээлгэн ёслолын үйл ажиллагаа боллоо. Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах анги, Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа, Улаан загалмайн хороо, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллийг хамруулан 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд “Ой хээрийн түймрийг унтраах дадлага сургууль”-ийг зохион байгууллаа. Ой хээрийн түймэр унтраах нэгдсэн дадлагыг зохион байгуулахад нийт 210 ажилтан, албан хаагч 15 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт