ХОРООНЫ ИРГЭДИЙН НИЙТИЙН АНХДУГААР ХУРАЛДААН
 ХУД-ИЙН 16 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/05, А/06 тоот тогтоолын дагуу Хороодын Иргэдийн Нийтийн Анхдугаар Хуралдааныг хуралдуулах болсон тул тус хорооны хуралдааныг 2018 оны 02 дугаар сарын 23–ны өдрийн 14:00 цагт Буянт-Ухаа цогцолбор сургуулийн спорт зааланд хуралдах болсныг мэдэгдье..
Хуралдаанд оролцох иргэн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 02 дугаар сарын 22-ны өдрийн 18.00 цаг хүртэл доорх баримтыг бүрдүүлж хорооны Засаг даргаас хуралдаанд оролцох мандат авна уу.
- Иргэний үнэмлэх
- Цээж зураг 2 хувь
- Хуралдаанд оролцох хүсэлт.
Хүсэлтийг хэвлэж бэлтгэсэн байх тул иргэнийн үнэмлэх, 2 хувь цээж зурагтайгаа ирнэ үү. Хэрвээ Иргэний шилжилт хөдөлгөөн хийлгэсэн бол иргэний үнэмлэх шилжин ирсэн нарийн хуудасны хамт ирээрэй.

Лавлах утас 7777-1965,7719-6516

 

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт