Хорооны танилцуулга

Нийслэлийн ИТХурлын 2010 оны 6/48 дугаар тогтоолоор ХУД-ийн 9-р хороо 2 хуваагдаж 16-р хороо шинээр байгуулагдсан.

Хан-Уул дүүргийн 16-р хороо нь Нисэхийн дэнжид байрладаг. 200 га газар нутагтай бөгөөд урд болон баруун талаараа ХУД-ийн 10-р хороотой, зүүн талаараа ХУД-ийн 8-р хороотой, баруун талаар

аа болон хойд талаараа ХУД-ийн 9-р хороотой тус тус хиллэдэг.Орон сууц болон гэр хороолол хосолсон хороо юм.

Тус хорооны 3630 өрхийн 12570 гаран хүн амтай /2017 оны 09 дүгээр сарын 01 өдрийн байдлаар/ нийслэлийн томоохон хороодын нэг юм.Тус хороо нь байршлаараа 15 хэсэгт хуваагддаг бөгөөд гэр хорооллын 11 хэсэг, орон сууцны хорооллын 4 хэсгээс бүрдэнэ.Хорооны нутаг дэвсгэрт  төрийн болон хувийн хэвшлийн 78 байгууллага, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт