МЕНИНГОКОККТ ХАЛДВАРЫН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГҮҮД
МЕНИНГОКОККТ ХАЛДВАРЫГ СЭЖИГЛЭХ ХАМ ШИНЖ
  • Neisseria meningitidis. Грам/-/.
  • Нууц үеийн дундаж хугацаа хэдэн цагаас 3 хоног хүртэл
  • Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш халуурах
  • Гүвдрүүт, цусархаг, үхжилт тууралт гарах
  • Толгой хүчтэй өвдөх
  • Олон удаа бөөлжих
  • Дагз хөших

ТУУРАЛТЫН ОНЦЛОГ:

  • Цусархаг
  • Эрүүл арьсны фон
  • Зөв бус одлог хэлбэртэй дарахад арилахгүй
  • Янз бүрийн хэмжээний /петехии, пурпура, экхимоз/
  • Хатуу, арьснаас дээш өргөгдсөн
  • Доороос дээш
  • Үхжилттэй /некроз/
  • Жижиг тууралт ул мөргүй, том нь сорви үлдээнэ
  • Хордлогын хам шинж гүнзгий илрэнэ.

МЕНИНГОКОККИЙН МЕНИНГИТИЙН ХАМ ШИНЖ

  • Гэнэт 39-40 хэм ба түүнээс дээш халуурах
  • Олон удаа бөөлжих
  • Толгой хүчтэй өвдөх
  • Хэт мэдрэг (гэрэл, дуу чимээ, биед хүрэх зэрэгт цочих) болох
  • Дагз хөших, Кернига болон Брудзинскийн хам шинж
  • Ерөнхий хордлогын хам шинж
  • Тархи цочмог хавагнах

1 ХҮРТЛЭХ НАСНЫ ХҮҮХДИЙН ОНЦЛОГ ХАМ ШИНЖ

  • Гэнэт 39-40 хэм ба түүнээс дээш халуурах
  • Хэт цочромтгой болох
  • Толгой өвдөлтийн улмаас огцом чарлаж уйлах
  • Зулай түмбийж чинэрэх
  • Таталт илрэх

МЕНИНГОЭНЦЕФАЛИТИЙН ХАМ ШИНЖ

  • Менингитийн шинж тэмдэг илрэх
  • Ухаан алдах
  • Тархи нугасны 12 хос мэдрэлийн саа, саажилт буюу голомтот шинж илрэх
  • Мөчний саа саажилт илрэх
  • Эмгэг рефлекс илрэх

МЕНИНГОКОККТ ХАЛДВАРЫН ХҮНДРЭЛ

  • Эрт тохиолдох хүндрэл
    • Халдвар хордлогын шок
    • Тархины цочмог хаван
    • Бөөрний дээд булчирхайн цочмог дутал
    • Бөөрний цочмог дутал
  • Хожуу тохиолдох хүндрэл
    • Тархины дотоод даралт ихсэх
    • Эпилепси

ХАЛДВАР ХОРДЛОГЫН ШОКИЙН ШИНЖҮҮД

  • Зүрхний цохилтын тоо олшрох
  • Мөчний хөрөлт
  • Шээс багасах(1мл/кг/цагт)
  • Гведалийн шинж 4секундээс их
  • Амьсгал олшрох
  • Ухаан бүүдгэр болох эсвэл ухаан алдах
  • Артерийн даралт буурах
МЕНИНГОКОККЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
  • Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх
  • Өглөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармис, нимбэг, царвангын уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах
  • Менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдах
  • Өрөө тасалгааг агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх
  • Биеийн дархлааг сайжруулах, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх
  • Улиралд тохируулан дулаан хувцаслах, хүйтэн сэрүүний улиралд малгай, ороолт, бээлийг заавал өмсөх
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт